Иргэний нисэхийн үндэсний төвийн ажлын цагт өөрчлөлт оржээ

Иргэний нисэхийн үндэсний төвийн ажлын цагийн хуваарь өөрчлөлт орж, мөрдөгдөж эхэлсэн талаар өнөөдөр /2022.02.16/ тус газраас мэдээллээ. Өнгөрсөн онд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүдийн албан хаагчдаас ажлын цагт өөрчлөлт оруулах тухай удаа дараагийн санал асуулга явуулж, тус санал асуулгын үндсэн дээр туршилтаар ажлын цагийг 08:00 – 16:30 болгон өөрчилсөн. Ингэхдээ цайны цагийг 30 минутын хугацаатай болгож албан хаагчдийн санал хүсэлтийн дагуу ажлын цагийн өөрчлөлтийг дахин хийх болсон. Тэгвэл энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Амарч, хооллох цагийг 1 цагаас доошгүй байлгана” гэж заасны дагуу энэ сарын 01-ээс эхлэн ажлын цагийг 07:30 – 16:30 болгон өөрчилж, мөрдөж … Continue reading Иргэний нисэхийн үндэсний төвийн ажлын цагт өөрчлөлт оржээ